Monday, January 5, 2015

Би чамайг хайрлах байсан

Өнөөдөр тэрний найз залуу над руу залгасан. Намайг ална гэсэн. Бас зөндөө муухайгаар намайг хэлсэн. Бас өөрснөө хичнээн сайхан гоё аз жаргалтай байгаагаа хэлсэн. Би л байхгүй болчих хэрэгтэй гэсэн. Гаднаасаа нэг л гэмгүй сайхан царайтай залуугаас тийм муухай хоолойны өнгө гараад тийм муухай энергиэр бусадтай харьцаж байгааг сонсоод гайхсан. Тэрнийг залгасны дараа би сандарч, айж, чичирч байлаа. Би түүнийгээ ийм хүний гарт аз жаргалтай амьдрахгүйг нь мэдэрснээсээ болж байгаа хэрэг. Одоо ч тайван байж чадахгүй байна. Яагаад хоёр удаа салж, салах бүртээ надтай уулзаж байсныг нь ойлголоо. 

Энийг муу мэдээ гэж бодвол бас нэг дуулгах сайн мэдээтэй. Тэр нь юу вэ гэвэл би өөрийгөө хангалттай сайн нөхөр болж чадна гэж бодох боллоо. Хэд хоногийн өмнө ээж минь миний анхны хайрын тухай нэг мэдээ өгсөн юм. Нөхөр нь хардсаар байгаад ажлаас нь гаргачихсан одоо эхнэр нөхөр хоёр хоёулаа ажилгүй гэсэн. Би лав нөхөр нь байсан бол ажлаас нь гаргахгүй ээ. Бас нэг охин байдаг юм. Оюутан байхдаа их л сайн байсан даа. Тэр минь нөхөртэй болоод гадаадад сурахад нь ч хамт яваад чухам л аз жаргалтай байлаа. Тэгтэл тэрнийг минь үргэлж гомдоох болж ялих ялихгүй хэрүүл нь явсаар томорч нэг л өдөр би явлаа тээш багтахгүй нь гэтэл "маргааш гараад өөрийг аваад өгье", чи намайг онгоцны буудал хүргэж өгөх үү гэхэд нь "би онгоцны буудал хүргээд өгье, угаасаа LA орох ажилтай" гэж хэлжээ. Хөөрхий дөө тэрэнд минь ямар хэцүү байсан бол. Би залуугийнх нь оронд байгаад бүр үнэхээр салмаар байсан ч тэвэрч аваад л "Яагаад бид хоёр ийм байдалд хүрчих вэ дээ. Хэн хэн нь сайн бодоод, хэсэг хугацаанд тусдаа байгаад үзье. Бид хоёрын хамт байсан хугацаа маш их үнэтэй шүү дээ" гэж хэлнэ. Ер нь юу вэ. Би юу хэлнэ гээд байна вэ. Би үнэхээр тэрний оронд байсан бол хэзээ ч салахаар нөхцөл байдалд хүргэхгүй байх байсан. Би бүх сэтгэл зүрхээрээ хайрлах учраас тэгтэл нь гомдоохгүй байсан.

Би өнөөдрийн залуугийн оронд байсан ч над руу залгахаасаа ичих байсан. Үнэхээр аз жаргалгүй байсан болохоор л салж нийлж байсан шүү дээ. Хайртай охин чинь буюу миний хайртай охин надад зүгээр л "Намайг баярлуулдаг хүн хэрэгтэй гэсэн юм шүү". Бараг 2 жил үерхсэн хүн чинь ингэж хэлж байгааг мэдэх л ёстой шүү. Би тэрний оронд байсан бол "Би түүнийгээ үнэхээр аз жаргалтай байлгаж чадахгүй байна шүү дээ" гээд харанхуй өрөөндөө ганцаараа уйлах байсан. Тэгээд өөртөө дүгнэлт хийгээд өдөр бүр баярлуулах гэж хичээх байсан. Тэгээд над руу залгаад үнэхээр баярлалаа хөгшөөн. Чи надад хайртай хүнээ улам илүү хайрлах ёстойг ойлгуулж өглөө гэх байсан юм өгөр толгойт минь. 

Тиймээ. Би сайн нөхөр болох болох байсан юм. Би чамайг хайрлах байсан юм за юу.

No comments: