Tuesday, January 13, 2015

Дуусаагүй...


-          - Хайраа, чи надад хэр их хайртай вэ?
-          - Дэндүү их хайртай.
-          - Намайг үүрд хайрлах уу?
-          - Тиймээ үүрд хайрлах болно...


Баттулга тун давгүй ажилтан, элдэв хэл ам татлаад байдаггүй, жилийн жилд байгууллагын шилдэг ажилчдын нэгт нэрлэгддэг ч хамгийн шилдэг ажилтан болж үзээгүй, олон жил ажилласан гэхэд ахлах мэргэжилтэнгээсээ илүү местэнд хүрээгүй гэхэд хэн хүнгүй гайхах билээ. Дөч шүргэж яваа түүнийг өөрийнхөө тухай ярьж байхыг нь сонссон хүн байхгүй нь хачин жигтэй бөгөөд ганцаараа амьдардгийг нь мэдэх ч яагаад ганц бие гэдгийг нь яахин таах билээ.

-         -  Тулгаа өнөөдөр хэлтсээрээ бут авах уу, гарахгүй удлаа шүү дээ?
-       - Үгүй дээ, өнөөдөр надад жаахан хийх ажил байна. Би дараагийн удаад нь л хамт гаръя гээд инээмсэглэв.

Түүний энэ үгэнд ажлынхан нь хэдийнэ дасал болжээ. Мэдээж хэзээ ч тэр дараагийн удаа нь хамт шоудаж байгаагүй. Эхэн үед түүнийг янз бүрээр хэлэх хүн гарч байсан ч одоо бүгд л энэ хариултыг мэддэг болжээ. Тэр бүх хүнтэй эвсэг дотно харилцах бөгөөд мэдэхгүй, чадахгүй бүгдэд түүртэлгүй зааж өгч, хэн нэгэнд хэцүү байвал сэтгэлийн үгийг нь сонсож чадах нэгэн билээ. Тэрээр энгийн япон машинтай ч тэрнийгээ унах нь ховор, ихэвчлэн л дугуйгаар болон алхаж ажилдаа ирдэг байлаа. Хааяадаа өглөө ажилдаа ирэхдээ нэг л инээмсэглэчихсэн “Та нар ирэхдээ шувуудын дуулахыг сонсов уу. Ямар гайхамшигтай өглөө вэ” гэсээр орж ирнэ. Дөнгөж шинээр ажилд орж буй залуучууд ямар гажиг хүн бэ гэж бодох нь ч бий.

Өвлийн нэг өдөр байв. Цас хаялсан намуухан өглөө. Тэрээр утсаа аваад дарга луугаа утасдав. Өнөөдөр надад нэг өдрийн чөлөө өгнө үү. Надад өөртэйгээ хамт байх хугацаа хэрэгтэй байна гэж хэлэв. Дарга нь гэх өөрөөс нь 10 дүү шижигнэсэн залуу байх бөгөөд өөрийнхөө хамгийн сайн ажилтныг чөлөө хүсч байхыг анх удаа сонсож, гайхан, хачирхалтай нь яагаад гэдгийг нь ч асуулгүй дуртай нь аргагүй зөвшөөрөв. Тулгаа инээмсэглэв. Түүнд энэ өдөр бодох юм их бий. Нүднийх нь өмнүүр өнгөрүүлсэн амьдрал нь жирэлзээд өнгөрөх шиг л болов...

1 comment:

ursasackrider said...

Casino - Drmcd
We are committed to 포항 출장마사지 delivering a variety of casino games to your casino floor in 2021, 춘천 출장샵 including a wide range of slot 당진 출장안마 machines and video poker machines. 천안 출장안마 We also What types 양주 출장안마 of slot machines can I play?Where can I play online slots?