Thursday, December 25, 2014

Шинэ жилээ гэж...

Блогоо сөхөлгүй уджээ. Угаасаа ч надаас өөр хүн уншдаггүй болохоор блог минь хаягдсан балгас шиг л надад санагдав. Хамгийн сүүлд бичсэн пост маань өнгөрсөн оноо дүгнэж шинэ ондоо зорилт тавьжээ. Тухайн үед бүхий л зүйлийг шинээр эхэлж, бужигнуулахаар л юм бодож байж. Гэвч жил өнгөрсний дараа нөхцөл байдал яг л хэвэндээ мэт сэтгэл төрж байна. Гэхдээ сэтгэл зүйн хувьд олон өөрчлөлт бий болжээ. Зорилго тавьж, бүгдийг дэврүүнээр хардаг хүү өөрчлөгдөж, өөрийн хэр хэмжээг мэддэг, орчин нөхцөлөө мэдэрдэг, бүгдийг бодитоор хардаг, өөдрөг ч биш, гутранги ч биш хүн болжээ.