Thursday, December 25, 2014

Шинэ жилээ гэж...

Блогоо сөхөлгүй уджээ. Угаасаа ч надаас өөр хүн уншдаггүй болохоор блог минь хаягдсан балгас шиг л надад санагдав. Хамгийн сүүлд бичсэн пост маань өнгөрсөн оноо дүгнэж шинэ ондоо зорилт тавьжээ. Тухайн үед бүхий л зүйлийг шинээр эхэлж, бужигнуулахаар л юм бодож байж. Гэвч жил өнгөрсний дараа нөхцөл байдал яг л хэвэндээ мэт сэтгэл төрж байна. Гэхдээ сэтгэл зүйн хувьд олон өөрчлөлт бий болжээ. Зорилго тавьж, бүгдийг дэврүүнээр хардаг хүү өөрчлөгдөж, өөрийн хэр хэмжээг мэддэг, орчин нөхцөлөө мэдэрдэг, бүгдийг бодитоор хардаг, өөдрөг ч биш, гутранги ч биш хүн болжээ. 


Яг нэг жилийн өмнө дуу бичиж хайртай охиндоо сонсгон сэтгэлийг нь эргүүлж, өөртөө татах гээд чухам хичээж байсан санагдаж байна. Олигтой дуу болоогүй ч, нэг юм хийгээд сэтгэлээсээ сонсгоё гэж бодсон ч сонсоогүй юм. Хайртай охин минь аль хэдийнэ найз залуутай болсон байлаа. Сэтгэлээр их унан мартаж чадахгүй явсаар 10-р сард дахин нэг дуу хийх гээд үг бичив. Микрофон олддоггүй, тэгээд ч хийгээд дахиад сонсохгүй бол яана гэж бодож байтал нөгөө охин минь гараад ирэв. Тиймээ надад боломж олдов. Өнгөрсөн жил дуу хийгээд сонсгож чадаагүй ч, энэ жил дуугаа хийж сонсгож амжаагүй ч сэтгэлийн минь үгийг сонсов. Гэвч дахиад л шинэ жилийн өмнөхөн ганцаараа үлдэв. Энэ удаа сар ч болсонгүй. Тиймээ болдоггүй юм болдоггүй л юм шиг байна. Буцаад л нөгөө залуутайгаа эвлэрсэн гэсэн шүү. https://www.youtube.com/watch?v=y76cR6nfJME

Жилийн өмнө ажилгүй байсан. Одоо ч ажилгүй хэвээрээ. Тиймээ шинэ жил болгоноор л иймэрхүү байдалтай байдаг юм. Хүмүүс баярлаж байхад, зарим нь он төгсөх гээд ажилд дарагдаж байхад би гэдэг хүн ингэсгээд явж байх ч гэж дээ. За яахвээ. Дараа жилийн шинэ жилээр ямар эр хүн гэдгээ үзүүлээд өгнө дөө.

No comments: