Sunday, December 15, 2013

Улаабаатар "Шүлэг #3"

Ай даа утаатайхан Улаанбаатар минь
Амьсгалахад хүнд оргин бүгшүүлж
Амьтан хүн муу хэлэн зугтааж
Аргагүй нь муу хэлэн суурьшицгааж
Агаарын сайхныг гэртээ орж мэдэрцгээж...

Ай даа аймшигтайхан Улаанбаатар минь
Айлын хүнээс айж гэрэвшин хулгацгааж
Айхтар хулгайчид нь хүнийг хулгайлан наймалцгааж
Адгийн авилгалчид нь улсыг худалдан найрлацгааж
Аврал эрсэн эмс хүүхдүүд нь эрсийнхээ гарт тамлагдаж...

Ай даа бужигнанхан Улаанбаатар минь
Ард олны минь хагасаас илүү нь чихэлдэж
Амь амьдралыг залгагч мөнгө хайн тэнүүчилж
Авто тээврээр явснаас алхаж явах нь хурдасч
Ахуйгаараа стресст баригдаж гунигт өртөж...

Ай даа авралтайхан Улаанбаатар минь
Ард биднийхээ ачааг даан оршиж
Амандаа орсноороо муулавч асран тэтгэн амьдруулж
Анд нөхдийг цуглуулж амраг садныг уулзуулж
Амжилтанд хүрэх боломжийг хүн бүрт олгож...

Ай даа айх юм даа заримдаа Улаанбаатараасаа
Адгийн муу нэрийг бид л өөрснөө наасан шүү дээ
Ачлалтайхан байдагт нь баярлахын оронд муулдагтаа ичих юм
Авчраад амьдар гээд хэн нэгэн тушаачихсан шиг аашлах юм

No comments: