Friday, December 6, 2013

Амьдралын тухай бодсон нь "Шүлэг #2"

Би ер нь хүүхэд байхдаа одоогийнхоосоо илүү боддог, их л чухал хүүхэд байсан шиг байгаам хэхэ. Тухайн үедээ энэ 4 мөртүүдийг амьдралын тухай 4 мөрт гэж нэрлэж байсан шиг санагдаж байна. Уншвал сонин байж юуны магад гээд постоллоо :)


Хааяахан гуниглана, аз жаргалыг мэдэрнэ
Хааяахан баярлана, гунигийг мартана
Аз жаргалын эрэл дэх аян замын уртад
Биеэ зовоон бэрхшээлийг туулан бэдчинэ

Навч нэгээр унахад гуниглана, алгаараа түүнэ
Нар халуунаар ээхэд халууцна, хөлс дусална
Гол бүхэн урсаж, горхи бүхэн нийлнэ
Эцэстээ гол бүхэн сарниж, эргээд л эхтэйгээ нийлнэ

Утга учирт амьдралын төлөө урагш алхана
Уйдсандаа ухарч алхахыг хүснэ
Унд усгүй нарны халуунд хатаж үхэх гэж байхдаа
Ухаарсандаа газар малтан худаг эрнэ

Өнөөдөр би төрсөн, нүдээ нухлан
Өдрийн турш болсон бүхэн баяр жаргал, зовлон гуниг
Оройхон амсхийх зуур дурсамж бодогдоно
Удахгүй би үхнэ, нүдээ нээгээд анина

No comments: