Tuesday, November 26, 2013

Блогийн тухай

Блог хөтлөх санаа эртнээс төрж билээ. Энэ блогийг бараг 2007 онд өөрийнхөө нэрээр нээсэн боловч нэг ч пост нэмэлгүй 6 жил болсон санагдаж байна. Энэхүү блог нь цаашдаа өөрийн хувийн бодол санаагаа бусдад түгээх хуудас байх юм.

Бичих, өөрийн бодол санаагаа бусдад илэрхийлэх, логиктой сэтгэх гэсэн олон ур чадварыг энэхүү блог минь авчрана гэж бодож байна. Харин энийг уншиж байгаа хүн байвал цагаа дэмий зүйлд үрчих вий дээ л гэж айж байна даа. Болж өгвөл их л олон юм бичнэ гээд шийдцэн байгаа. Нэлээн юм биччихвэл блог хөтлөхөд төрсөн сэтгэгдлийнхээ талаар бичнэ ээ.

No comments: